Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн “Эрдмийн чуулган-2025" багш, оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
“Эрдмийн чуулган-2025" багш, оюутны эрдэм шинжилгээний хурлыг Ректор, Академич Т. Дорж нээж, салбар сургуулиудаас шалгарч, хуралд оролцож байгаа багш, оюутнуудад амжилт хүсэв. Эрдэм шинжилгээ, ахисан түвшний сургалт хариуцсан проректор, доктор, профессор Б.Даваасүрэн хурлын удирдамжийг танилцуулж, хурлыг удирдлаа.
УБЭИС-ийн профессор Я.Оюунтунгалаг “Салбарын өрсөлдөх чадварыг Даймондын аргаар үнэлэх нь” сэдвээр зочин илтгэл тавьж, тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
Багш нарын эрдэм шинжилгээний итгэлийн шагналт байр (Өргөмжлөл, мөнгөн шагнал):
Нэгдүгээр байр- Дэд профессор Ц.Нэргүйбаатар, багш Ц.Нямаа, “Хөдөлмөрийн зах зээл дээрх МХХТ-ийн мэргэжлийн ажлын байранд хийсэн шинжилгээ” сэдэвт илтгэл Хоёрдугаар байр- Төрийн захиргааны удирдлагын багш, докторант Б.Мөнхбат, “Багшийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл
Гуравдугаар байр- Нийгмийн ажлын багш, дэд профессор, Б.Сайнзаяа, ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийн сургагч багш магистр Ш. Насанбурмаа, “ЕБС-ийн орчинд хүүхдийн хөгжлийн нийгэмшихүйн асуудлыг шийдвэрлэх системчилсэн арга зүй”
Оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн шагналт байр (Өргөмжлөл, мөнгөн шагнал):
Нэгдүгээр байр- Цахилгаан инженерийн ангийн оюутан У.Буянмандах,“Багшийн хичээлийн файлын аюулгүй байдал ба хадгалалтын байдал”, удирдагч багш : Доктор (PhD) Г.Сугармаа
Хоёрдугаар байр- ЭЗБС-ийн маркетингийн ангийн оюутан Т.Саруултунгалаг,“ЖДААН-ийн ААОАТын тайлангийн асуудал”, удирдагч багш: Ц.Мөнхбаатар
Гуравдугаар байр-Хятад хэлний ангийн оюутан Дадар Оол Чаяна “ Экономическое развитие Республики Бурятия в контексте реализаций инициативы “ОДИН ПОЯС-ОДИН ПУТЬ”, удирдагч багш Г.Баярмаа
Салбар сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон илтгэлүүд (Өргөмжлөл, мөнгөн шагнал):
Бизнесийн удирдлагын докторант Б.Өсөхбаяр,“Нүүрсний уул уурхайн үйл явц дахь нутгийн иргэдийн оролцоог сайжруулах боломж”
Удирдагч багш профессор Д.Чимгээ
Магистр Т.Эрдэнэтуяа, “Нийгмийн ажлын оюутан багш суралцагчдын ахиц хөгжилд нөлөөлөх зөв менежмент” удирдагч багш: Б.Сайнзаяа