Элсэлтийн журам

Улаанбаатар Эрдэм Их Сургууль (цаашид УБЭИС гэнэ)-ийн  бакалаврын өдрийн хөтөлбөрт  2019 онд оюутан  элсүүлэхэд   БСШУЯ-ны Сайдын 2013 оны 3 сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”,  2014 оны А/78 тушаалуудаар шинэчлэн баталсан Мэргэжлийн чиглэл хөтөлбөр, индексийн шинэчлэл  бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.1 Улаанбаатар Эрдэм Их Сургуульд элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссийн ажлыг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 

1.2 УБЭИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Улаанбаатар хот болон орон нутгаас оюутан элсүүлэхдээ БСШУСЯ-наас тогтоосон оюутны хяналтын тоог баримтална. Тус сургуульд элсэгчдийн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, элсүүлэх ажлыг 2 үе шаттай зохион байгуулна.

 1.3 Оюутан элсүүлэх журам, элсэлтийн комиссын хаяг, ЭЕШ-ын талаар холбогдох бусад мэдээллийг  www.uberdem.edu.mn цахим хуудас, онлайн элсэлтийн хуудас, төрөлжсөн лавлах материал болон сурталчилгааны бусад арга хэрэгслээр элсэгчдэд хүргэнэ. 

Сургуулийн албан ёсны хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, Ялалтын талбайн зүүн хойно

Холбоо барих утас: 311776, 326280, 88104464, 99088361, 99846867, 88011432

Вэб хаяг: www.uberdem.edu.mn 

Онлайн бүртгэлийн хуудас: www.uberdem.edu.mn/enrollment/h/ 

Факс: 976-11-328198 

1.4 Бакалаврын зэрэгтэй иргэдийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулах бөгөөд элсэлтийг “Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэх журам”-аар зохицуулах ба энэ материалыг сургуулийн вэб сайтаас үзэж болно. 

1.5 УБЭИС-д элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийн асуудлыг “УБЭИС-д Гадаадын иргэнийг элсүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна. 

1.6 Тус сургуульд гадаадын дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр суралцагчдыг элсүүлэхэд энэ журмыг баримтлана.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ 

2.1   Элсэлтийн комиссыг УБЭИС-ийн Ректорын тушаалаар томилон ажиллуулна. 

2.2.  Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон ур чадварын шалгалтыг зохион байгуулан авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулна. 

2.3.  Элсэлтийн ажлын үр дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилийн эхээр тайлан гаргана.

 2.4. Бүртгэл элсэгчдийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг элсэлтийн комисст гаргаж болно.

Комисс тухайн санал гомдлыг хүлээн авч цаг тухайд нь магадлан шийдвэрлэнэ. 

2.5.  Тус сургуульд элсэх болзлыг бүрэн хангаагүй хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаантай элсэгчийн өргөдөл, хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч, дүгнэлт гарган сургуулийн үүсгэн байгуулагч болон ректорт уламжлан шийдвэрлүүлж болно.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА 

3.1. Тус сургуульд элсэгчид нь сүүлийн 2,5 жилийн дотор ЭЕШ өгч, БСШУСЯ-аас энэ хичээлийн жилд тавьсан  босго онооны болзлыг хангасан байна. 

3.2. ЭЕШ өгч, босго онооны болзол хангасан элсэгчдийг 1-р хавсралтанд заасан чиглэлүүдээр элсүүлэн суралцуулна.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ БА ЭЛСҮҮЛЭХ

4.1. Улаанбаатар хотоос элсэгчид  тус сургууль дээр 2019 оны 6-р сарын 25-наас өөрийн  биеэр ирж бүртгүүлэхээс гадна хөдөө орон нутгаас элсэгчдийг тус сургуулиас томилогдсон бие төлөөлөгчдөөр дамжуулан 2019 оны 7-р сарын эхний долоо хоногт бүртгэж авах ба мөн  www.uberdem.edu.mn /enrollment/h/ цахим хаяг дахь онлайн бүртгэлийн хуудсаар бүртгүүлж болно. 

4.2. Элсэлтийн бүртгэлийн явцад ЭЕШ-ын дүнгээр элсэх болзол хангаж, хяналтын тоонд багтсан иргэдэд УБЭИС-ийн суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгчдэд олгосон суралцах эрхийн бичиг сургуульдаа ирж бүртгүүлэх үед нэг үндсэн баримт болно. 

4.3. Элсэлтийн томилолт, урилга авсан элсэгчид нь  2019 оны 8-р сарын  25-наас УБЭИС дээр суралцахаар бүртгүүлж эхлэх ёстой. 

4.4.  Элссэн иргэд бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ. 

Үүнд: 

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  • ЭЕШ-ын цахим карт /батламж/
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг ( 6 хувь)
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

4.5. Элсэгчдийн бүртгэлийн үндсэн дээр элссэн оюутан бүрийн нэрээр захирлын тушаал гарснаар элсэлтийн ажлыг дууссанд тооцно.

ТАВ. ЭЛСЭГЧДЭД  ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ТЭТГЭЛЭГ 

5.1 УБЭИС-д элсэгчдэд дараах хөнгөлөлт дэмжлэгийг үзүүлж, давуу талуудаар хангана. 

5.1.1 ЭЕШ-ын оноо 500-аас дээш оюутанд сургалтын төлбөрийн 50% хүртэл хөнгөлөлт, “Үүсгэн байгуулагч”-ийн нэрэмжит  тэтгэлэг 

5.1.2 Улс, хот, аймаг, дүүргийн мэргэжлийн суурь хичээлийн олимпиадад амжилттай оролцож байсан, мөн урлаг, спортын өндөр амжилт гаргасан элсэгчдэд сургалтын төлбөрийг 50% хүртэл хөнгөлсөн нөхцлөөр шууд элсэх эрх 

5.1.3  ЭЕШ-ын оноо өндөр, амьдралын боломж тааруу элсэгч “Үүсгэн байгуулагч”-ийн нэрэмжит тэтгэлгээр элсэн суралцах 

5.1.4 Тус сургууль магадлан итгэмжлэгдсэн их сургууль тул Оюутны зээл, буцалтгүй тусламж, Үндэсний тэтгэлэг зэрэг төрөөс оюутанд  үзүүлж буй бүхий л үйлчилгээнд хамрагдах боломжтой. 

5.1.5 Цөм хөтөлбөрөөр элсээд суралцах явцдаа мэргэжлийн чиглэлээ нарийвчлан сонгох боломж 

5.1.6  Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудыг ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг 

5.1.7  3 ба түүнээс дээш улирал дараалан онц сурсан оюутнуудад олгох тэтгэлэгт суралцах хугацааны туршид хамрагдах 

5.1.8  Нэг өрхийн 2 буюу түүнээс дээш суралцагчийн аль нэгэнд эхний жилдээ 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэх 

5.1.9  Нэг өрхийн хүүхдүүд тус сургуулийн оюутны байранд хамт орох боломж 

5.1.10 Сургалтын төлбөрийг улирлаар болон уян хатан графикаар төлөх боломжтой. 

5.2. Дээрх хөнгөлөлт дэмжлэгийг Элсэлтийн комиссоос сургуулийн захиргаанд тодорхойлон холбогдох тушаал шийдвэрээр дамжуулан хичээлийн жилийн эхнээс шууд хэрэгжүүлнэ. 

5.3 Тус сургуульд элсэгчид сургалтын төлбөрөө хичээлийн жилийн эхэнд бөөнд нь төлөх нөхцөлд зохих хөнгөлөлт эдлүүлнэ.