Номын сан
Хүн төрөлхтний бүхий л өөрчлөлт, шинэчлэлт, хувьсгалууд зөвхөн суут хүмүүсийн бичсэн ном бүтээлтэй холбоотой байдгийг та мэдэх үү. Тухайлбал Эртний Грек Ромын бүгд найрамдах төрийн байгуулал, ардчиллын үзэл санааны хөгжил нь Платон, Аристотель нарын бичсэн “Улс төр” “Хуулиуд” “Төр” зэрэг суут бүтээлүүдтэй шууд холбоотой байдаг.
Харин УТШУ-нд рациональ хандлагын үе гэж нэрлэгддэг 17-18 зууны үед бичигдсэн:
Ш.Л.Монтескьегийн “Хуулийн амин сүнс”
Ж.Локкийн “Засаглалын тухай хоёр шастир”
Ж.Руссогийн “Нийгмийн гэрээний онол”
Т.Гоббсын “Лефиафан”
Ж.П.Маратын “Боолчлолын гинж”
зэрэг бүтээлүүд нь тухайн үеийн эзэн хаанд төвлөрсөн хэмжээгүй эрх мэдлийг задалж, төрийн эрх мэдлийг хуваарилах, улмаар бүгд найрамдах төрийн байгуулал байгуулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэж байлаа. Ном бүтээлээр дэлхийн бүх өөрчлөлт явагддаг гэдгийн бодит жишээ энэ. Сайн бичигдсэн ном хүмүүсийн итгэл үнэмшлийг өөртөө тээж чаддагийн жишээ энэ.
УБЭИС-ийн хувьд 35 мянган ном бүхий номын сантай. Дэлхийн түүхийг өөрчилсөн дээрх бүтээлүүдээс эхлээд мэргэжлийн, эрэлттэй бүхий л номууд манай сургуулийн номын санд бий дээ. Ном уншицгаая залуусаа.