- Бүтэн өнчин суралцагч
- Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
- Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч
- Өргөдөл
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа
- Төрсний гэрчилгээний лавлагаа
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
- Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт (Засаг даргийн тамгийн газрын тодорхойлолт)
- Суралцах эрхийн бичгийн хуулбар
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсны лавлагаа
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар ( нотариатаар баталгаажуулна)
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт, төрсний лавлагаа, сургалтын төлбөр төлсөн баримт
- Голч дүн 2,8-аас дээш байх
- Магадлан итгэмжлэгдэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элссэн байх
- Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн анкет
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ бичлэг
- Цээж зураг - 1ш
- Өмнөх улирлын голч дүнгийн тодорхойлолт
- Дараа улирлын суралцах хичээлийн жагсаалт
- ЭЕШ-ын батламжны хуулбар (анх элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 дээш байх)
- Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн анкет
- Өмнөх улирлын голч дүнгийн тодорхойлолт
- Дараа улирлын суралцах хичээлийн жагсаалт
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
- Голч дүн 3-аас доошгүй байх
- Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн
- Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн.
- Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч илтгэл тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант, докторант;
- Олон улсын хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагч.
ЗОРИГ САНГИЙН ТЭТГЭЛЭГ
- Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан
- Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш бйх
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
- Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх. (Үүнд Үндэсний тэтгэлэг хамаарахгүй.)
ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГ
- Бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 буюу түүнээс дээш дамжаанд суралцдаг байх. Жич: 5-6 жил суралцаж төгсдөг сургууль бол 4 болон түүнээс дээш
- Сурлагын үнэлгээний голч дүн 3.5 ба түүнээс дээш эсвэл голч оноо 92% ба түүнээс дээш байх
- Оюутан байх хугацаандаа нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон, нийгмийн идэвх сайтай, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн чиглэлийн тэмцээн, уралдаан, илтгэл, эрдэм шинжилгээний хурал зэрэгт идэвхтэй оролцож, амжилт гаргасан байх
- Одоо суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах.
- Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх (Хэрэв түвшин тогтоох шалгалт өгч түүгээр баталгаажсан бол давуу тал болдог.)
ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ХАС БАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны оюутан байх;
- Сурлагын амжилтаар тэргүүлэгч байх /сурлагын голч дүн
- 3,5 буюу түүнээс дээш/;
- Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх;
- Санхүүгийн боломжоор хязгаарлагдмал;
- Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болдог.
- Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
- 1 дүгээр дамжааны төлбөрийн хэмжээ
- 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
- Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт / word file/
- Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн давуу тал, амжилтыг илэрхийлсэн эссэ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/
- Жилийн сургалтын төлбөр.
- Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг.
- Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр.
- “Оюу Толгой” ХХК-иас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж.
- Cонгогдсон оюутнууд “Оюу Толгой” ХХК-д дадлага хийх боломж.
- Монгол Улсын иргэн байх.
- Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх.
- Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх.
- Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор).
- Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
Замын зардлаа буцаан авах
МОННИС ГРУППИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
Онцлог: Монгол Улсын бүх их дээд сургуулийн I-IV курсын оюутнууд хамрагдах боломжтой.
Зарлагдах хугацаа: Жил бүрийн 9-10 дугаар сард
Шаардлага:
- Оюутны голч дүн 3.2-оос дээш байх;
- Эрдэм шинжилгээний ажилд амжилттай оролцсон;
- Аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн;
- Нийгэм олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон байх.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг бүрэн төлнө.
АЖИА ГЭГЭЭНИЙ НЭРЭМЖИТ "ЗӨВ ТЭТГЭЛЭГ" ХӨТӨЛБӨР
Онцлог: “Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаасаа хойш 3 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан нийт 39 оюутанд тэтгэлэг олгожээ. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 27 мэргэжлийн оюутнууд суралцаж байна.
Тэтгэлэг нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилго дэвшүүлж байгаа юм.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын 17-18 настай иргэн;
- Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх;
- Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх;
- Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх.
Сонгон шалгаруулалтын үе шат:
1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд орно.