Спорт заал
Эртний Грек Ром, Энэтхэг, Хятададын үеэс л төрийн эрх барих удирдагчдыг бэлтгэхдээ дан ганц мэдлэг, оюун, ёс суртахуунд нь анхаарах бус бие бялдрын бэлтгэл, цэрэгжилтийн байдалд нь ихэд анхаардаг байжээ. Орчин үед ч гэсэн боловсролтой хүн гэдгийг мэдлэг оюун, ёс суртахуун, эрүүл чийрэг бие, бялдар гурвын холбоос гэж үзэж байна. Тэгэхээр боловсрол эзэмших үйл явцыг бие бялдрын төлөвшил олгох үйл явцаас ялгаж салгаж ойлгох нь учир дутагдалтай юм.
Тэгвэл УБЭИС-ийн хувьд биеийн тамирын хоёр спорт заалтай. Нэг нь биеийн тамирын заал, нөгөөх нь фитнесс заал гээд боддоо. За тэгээд биеийн тамир, фитнессийн хичээлийг ОХУ-д бодибилдингээр докторын зэрэг хамгаалсан С.Гүндсамба багш маань заана шүү дээ.