УБЭИС-ийн номын сангийн зарим шинэ номын мэдээлэл
1. DDC 332 Д-645 Дуламсүрэн Д., Баянтөр Н.Олон улсын санхүү /нэмж шинэчилсэн хоёрдугаар хэвлэл/.- Хян. Д.Сувдаа. док.проф., Тод бичиг ХХК., УБ.: 2023.-183х.-ISBN: 978-9919-0-1090-4. |
|
Номын агуулга: Энэхүү нь “Олон улсын валютын харилцаа” номны нэмж дэлгэрүүлсэн хоёр дахь дэвтэр болно. |
|
2. DDC Б-33 Батэрдэнэ О. Хөрөнгө оруулалтын онол-практикийн асуудлууд.- /Хян. Дорж Т. Академич ScD.проф, А.Даваасүрэн ScD.проф, УБ. 2023.-206х.- ISBN үгүй. |
|
Номын агуулга: Энэхүү нэг сэдэвт бүтээлийг хөрөнгө оруулалтын мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон хөрөнгө оруулалтын онол, практикийн асуудлаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа магистрант, докторантууд болон хөрөнгө оруулалтын талаар мэдлэг, ур чадварт суралцах хүсэлтэй бизнес эрхлэгчид гарын авлага болон ашиглаж болно. |
|
3. DDC378 Х-152 Хажидсүрэн Н. Монгол, англи хэлний байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн зэрэгцүүлэл-I. /Анхдугаар хэвлэл/.- /Эмх. Ю.Мөнх-Амгалан, Ц.Мөнхдэлгэр., УБ.: Соёмбо принтинг ХХК., 2022.- 256х.-ISBN:978-99978-986-7-8. |
|
Номын агуулга: Уг номонд Монгол, англи хэлний байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн зэрэгцүүлэл-1 хэмээн нэг сэдэвт бүтээлийг нь эхний дэвтэр болгон бэлтгэсэн бөгөөд ингэхдээ зарим нэг жишээ баримт нэмэн оруулсан болно. |
|
4. DDC378 Х-152 Хаджидсүрэн Н. Хэл шинжлэл, орон судлалын асуудал-II. /Анхдугаар хэвлэл/.- /Эмх. Ю.Мөнх-Амгалан, М.Отгонбаяр, УБ.: Соёмбо принтинг ХХК., 2022.- 256х.-ISBN:978-99978-986-8-5. |
|
Номын агуулга: Хэл шинжлэл, орон судлалын асуудал гэсэн хоёрдугаар дэвтэрт профессор Н.Хажидсүрэнгийн бичсэн ном, товхимол, эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэн оруулсэн. |
|
5. DDC378 Х-152 Хажидсүрэн Н. Боловсролын судлал, заах арга зүйн асуудал-III. /Анхдугаар хэвлэл/.- /Эмх. Ю.Мөнх-Амгалан, Л.Дулмаа., УБ.: Соёмбо принтинг ХХК., 2022.- 300х.-ISBN:978-99978-986-9-2. |
|
Номын агуулга: “Боловсрол судлал, заах аргын асуудал” хэмээх гуравдугаар дэвтэрт профессор Н.Хажидсүрэнгийн бичсэн сурталчилгааны өгүүлэл, мэндчилгээ, бусадтай хийсэн ярилцлага, эрдэм шинжилгээний илтгэл, илтгэлийн хураангуй, хэлсэн үг, төв, орон нутгийн тогтмол хэвлэл, радио, телевизэд өгсөн ярилцлага, удирдаж хамгаалуулсан магистрын дипломын зохиолын тодорхойлолт, магистрын дипломын зохиолын шүүмж зэргийг оруулж эцэст нь түүний тухай нийтлэгдсэн “Нямаагийн Хажидсүрэн ном, хэвлэлийн хуудаснаа” гэсэн тусгай хэсгийг хавсаргалаа. |
|
6. DDC330 Б-342 Батхишиг Б. Монгол улсын эдийн засгийн асуудал боть-1. /Хян. Академич Т.Дорж, Академич А.Бакей. Док./Sc.D/.- УБ.: Бемби санХГ., 2023.- 461х.- ISBN: 976-9919-0-1992-1. |
|
Номын агуулга: Номын энэхүү I ботид аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээл, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, зэрэг бодит эдийн засгийн салбаруудын өнөөгийн хөгжлийн байдал, тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон бодит эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлын тухай бичив. |
|
7. DDC382 Д-467 Долгорсүрэн Ц. Монгол улсын гадаад худалдааны онол, арга зүйн асуудал. /Хян. Т.Дорж Академич, Б.Даваасүрэн Док/Ph.D,проф, Н.Содномдорж /Sc.D/проф, Э.Гүргэмжав /Ph.D,проф., УБ.: Адмон принт ХХК., 2023.- 276х.-ISBN:978-9919-0-2108-5. |
|
Номын агуулага: Энэ бүтээлд дэвшүүлэн тавьсан онолын үзэл баримтлал, зөвлөмж, судалгааны үр дүнгийн матриц зэргийг монголын эдийн засгийн байгууллагууд, төрийн бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, гадаад худалдааны чиглэлээр судалгаа8 шинжилгээ хийдэг судлаачид, их дээд сургуулийн оюутнуудад сургалт, судалгааны материал болгон ашиглагдах боломжтой. |
|
8. DDC А-299 Адъяасүрэн Ц. Ба бус. Тогтвортой хөгжил./ сурах бичиг/.- Хян. М.Энхсайхан Док, Ц.Адъяасүрэн проф, Д.Дагвадорж проф., УБ.: Адмон принт ХХК., 2023.- 301х.-ISBN:978-9999-29-720-21. |
|
Номын агуулага: Энэхүү номыг тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлыг сонирхож, судалгаа шинжилгээ хийдэг оюутан залуус, судлаачид, өргөн олон уншигчдад зориулав. |
|
9. DDC577 А-299 Адъяасүрэн Ц. Хүмүүн-хөгжил-идээшил нутаг. /судалгаа, шинжилгээний бүтээлийн эмхэтгэл дугаар 01/.- Ред. А.Намхай проф., УБ.: ТСО принтинг ХГ., 2023.-332х.-ISBN:978-9919-02098-9. |
|
Номын агуулага: Энэхүү судалгааны бүтээлийн эмхэтгэлд судлаач миний сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн бодлого судлал болон суурь судалгааны олон талт ажлууд, илтгэлүүдийг багцлан тэдгээрийн нилээд хэсгийг хамран оруулав. Энэхүү эмхэтгэлээ дараа дараагийн үеийнхэн, залуус, мэргэн дүү нарт ойртуулж өгөх зорилгоор хөвгүүдийн хамт хэд хэдэн цуврал эмхэтгэл болгон гаргаж буй ухаантай. Эрхэм дүү нар болгоож хайрлана уу. |
|
10. DDC577 А-299. Адъяасүрэн Ц. Дэлхий гараг – монгол орон. /Хав. А.Төмөр-Өлзий., УБ. ТСО принтинг ХГ., 2023.- 446х.-ISBN:978-9919-0-0816-1. |
|
Номын агуулага: Иймд энэ бүхнийгээ нэгтэж олон түмэндээ хүргэх зорилгоор төвийн хэвлэл мэдээллийн хэрэглсэлд өгсөн ярилцлагуудаа эмхэтгэн энэхүү товхимолыг боловсруулж гаргалаа. |
|
11. DDC342 М-692 Үндсэн хуульт ёс дээж бичиг. /Хян. Р.Мухийт. УБ.: МУҮХЦСТ., 2023.- 152х. –ISBN:978-9919-9062-0-7. |
|
Номын агуулага:“Дээж бичиг” - Утга зохиолын (уран зохиолын биш) бүтээл. Эрх зүйн актын, хуулийн эмхэтгэл юм уу, түүврээс ялгаатай. Голчлон багш, судлаач, суралцагчдад төдийгүй нийт олонд зориулсан бегеед тодорхой сэдвээр сонгон авч түүвэрлэсэн, эмхэтгэсэн бүтээл, эсвэл тухайн бүтээлээс хэсэгчлэн авсан эмхэтгэл, гарын авлага юм. Дээж бичиг нь эртний Грек хэлний Chréstõs - ашигтай, manthánõ - сурах гэсэн үгнээс гаралтай. Энэ бол Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгт зориулсан баримт бичгийн түүвэрлэн нэгтгэсэн эмхэтгэл юм. |
|
12. DDC342 А-516 Амарсанаа Ж. Гадаад орнуудын үндсэн хууль (Дээж бичиг). /Ред. Ж.Амарсанаа докт.проф, Ч.Нямсүрэн док.проф. УБ.: ХЗА., 2024.-349х.- ISBN:978-9919-0-2053-8. |
|
Номын агуулага: Энэхүү “Дээж бичиг"-т сүүлийн гучаад жилийн хугацаанд орос, англи, хятад, казах, польш, франц зэрэг хэлнээс орчуулагч, багш, магистр, судлаач, дипломатч зэрэг хүний орчуулсан Үндсэн хуулийг эмхлэн нэгтгэж оруулав. та бүхэн суралцах, мэдээлэл авах, мэдлэгээ нэмэх зорилгоор энэхүү “Дээж бичиг”- ийг үзээрэй. |