"ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЭШБХ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА"
"Эрдмийн чуулган-2022" ЭШБХ-ын салбар хуралдаан ЭЗБС-д амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Багш нарын дунд зохиогдсон хуралдаанаас док.проф Д.Намжил, дэд проф Н.Мөнхбаатар багш нарын “Цар тахлын үеийн ААН-ийн нөхцөл, сэргэлт” сэдэвтэй илтгэл шалгарч Багш нарын нэгдсэн хуралдаанд оролцох эрхээ авлаа.
Харин 2-р байранд Ч. Батхүү багшийн “Онлайн сургалтын арга зүйн асуудлууд” сэдэвт илтгэл шалгарлаа.
Оюутны дунд явагдсан салбар хуралдаанаас ЭЗБС-ийн Бизнесийн удирдлага -2 ангийн оюутан С.Өөдөөзаяагийн “Цахим төлбөрийн баримтын хэрэглээг сайжруулах нь” сэдэвт илтгэл шалгарч Нэгдсэн хуралдаанд оролцох эрхээ авсан бол 2-р байранд “ННБ – 4 ” ангийн оюутан А.Ейсэлийн “НББ-ийн түүхийн үечлэл” сэдэвт илтгэл шалгарсан байна.
Шүүгчээр ажилласан ЭЗБС-ийн захирал, доктор, проф Балдан-гомбо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Очгэрэл багш нартаа баярлалаа.
Ингээд ЭЗБС-ийн салбар хуралд амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүгэж, илүү их амжилтыг хүсэн ерөөе.